img

Бидний тухай

img
img

Таны найдвартай
түнш

Юуны өмнө бидний цахим хуудсанд зочилсон танд баярлалаа.

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Чамдаа хүргэлтийн үйлчилгээ нь 2023 онд байгуулагдан тусгай зөвшөөрлөө аван үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд чанартай, хямд, найдвартай үйлчилгээ хүргэхийн тулд нэлээдгүй судалгаа, хөрөнгө оруулалт хийсний дүнд 2015 оны 03 сарын 01-ний өдөр “ЧАМДАА” хүргэлтийн брэнд үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлээд ажиллаж байна.

Бид “Chamd Logistics” группийн туршлага ноу-хау, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг бүрэн нэвтрүүлсэн мэргэжлийн хүргэлтийн “ Chamd” брэнд үйлчилгээ нь хувь хүний өдөр тутмын ахуйн хэрэглээний хүргэлт болон үйлдвэрлэгч, аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний хүргэлт/ түгээлт, интернэт худалдааны хүргэлтийг зардал багатай, системтэйгээр шийдэх боломжийг олгож байна.

2014 оны 12 сард ХУД, 5-р хороо, Яармагт 1400m2 талбай бүхий 2 удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг баглаа илгээмжийг ялгах хүчин чадалтай нэгдсэн терминалыг Улаанбаатар хотод байгуулсан. Мөн илгээмж бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон илгээмжийг хүлээн авсан даруйдаа тээврийн баримтын баркодыг уншуулан мэдээллийн нэгдсэн систем рүү дамжуулах боломжтой смарт утасны аппликейшин, онлайн захиалга-мэдээллийн www.logistics.system-area.mn веб сайт, хэрэглэгчтэй харилцах төв(7588-1001), төрөл бүрийн скан-принтер, 17ш ачааны автомашин зэрэг техник, технологийн шийдлийг бүрэн нэвтрүүлэн одоогоор Улаанбаатар хот дотор "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээг явуулж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол улсын 2,3 дахь том хотуудыг хамруулан үйлчилгээгээ хүргэх төлөвлөгөөтэй байна.

Бид эелдэг харьцаа, чанартай үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж хүргэлтийн салбарт шинэ стандартыг тогтооно.

img
History

Он цагийн хэлхээс

201212 сар

Хүсэл зорилго бүхий хамт олон бий болов.

201405 сар

2014 оны 12 сард ХУД, 5-р хороо, Яармагт 1400m2 талбай бүхий 2 удаагийн түгээлтээр 40,000 хайрцаг баглаа илгээмжийг ялгах хүчин чадалтай нэгдсэн терминалыг Улаанбаатар хотод байгуулсан

201503 сар

Мэргэжлийн хүргэлтийн "Chamd company" брэнд үйлчилгээний албан ёсны нээлт болов.

201508 сар

НЗДТГ, НЗАА-с Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр ААН -ээр тодруулав.

img
Chamdaa ...

Хамт олны эрхэм уриа

img
“Хурд”

Мэдээллийн дэвшилтэт технологид тулгуурласан хүргэлт үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж ачаа илгээмжийн хүргэлтийн үйл ажиллагааг байнгын хяналтад шуурхай гүйцэтгэнэ.

“Чанар”

Ачаа эргэлтийн нэгдсэн терминал болон олон улсын стандартад нийцсэн технологийн дагуу чанарыг дээдэлсэн үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.

“Сэтгэл”

Үйлчлүүлэгчдээ илгээмж хүргэхдээ аз жаргал, сэтгэл ханамжийг хамтад нь хүргэнэ.

docxfilePDF